Интернэт гэж юу вэ?
Хvрэлбаатар Хундага
Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг бөгөөд 2005 онд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолдог. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа бөгөөд, энэ талаарх сонирхолтой илvv олон тоо баримтуудыг та бvхэн дараах хаягаар орж олж авч болох юм:http://www.cs.cmu.edu/afs/cs.cmu.edu/user/bam/www/numbers.html#Internet
Зарим хvмvvс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зvйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сvлжээг нэгтгэж vvссэн аварга том сvлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд өөр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд байгаа нь бол сvлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагvй мөн. Хэдийгээр email нь Интернэтэд хамгийн их ачааллыг vvсгэдэг ч гэсэн Вэб л Интернэтийг энэ зэрэгт хvргэсэн буюу, зөвхөн эрдэм шинжилгээний ажилд л хэрэглэгдэх төдий байсан сvлжээг хvн болгоны хэрэгцээний сvлжээ болгож чадсан юм.
Илгээх | 161 хүн уншсан | Бичсэн: erdnee_blog
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Жюль Верн
Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 -...
Интернэтийн Тvvх
Хvрэлбаатар Хундага Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэт...
Интернэт гэж юу вэ?
Хvрэлбаатар Хундага Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт б...
ЭССЭ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?
Романтай адил эссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгий...