Тавтай морилно уу!

komputeriin tuhai

2013-04-21, 23:15

Интернэтийн Тvvх

Хvрэлбаатар Хундага

 Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэрэгийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмэж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.

1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ. 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.

Улам олон хэрэглэгч холбогдох тусам сvлжээний хурд ихэд удааширч байсан тул, 1987 онд АНУ-н Yндэсний ШУ-ны Сангаас NFSNET-д зориулан өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингээд 1988 онд 13 дэд бvсийн Интернэт, 170 LAN сvлжээ, 56000 толгой компъютер холбоод байв. Канадын BITNET сvлжээг 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болгож, тус онд АНУ, Канадын нийт сvлжээнд 20000 гаруй толгой компъютер холбогдоод байлаа.

Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандардтай байгуулж байжээ. Yvний vр дvнд бэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэрэгээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв.

Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой vйл ажиллагааг хориглосон байв. Бvх санхvvжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. 1990-ээ оны эхээр бизнесийн жижиг сvлжээнvvд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ төрөлийн vйлчилгээ гарч ирсэн нь хvмvvсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож өгдөг явдал болж, удалгvй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгvй анхны зориго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илvvтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1994 онд Интернэтэд 4 гаруй сая толгой компъютер холбогдсон байхад, ихэнх нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын засгийн газарууд өөрсөддөө харъяалагдах цөөн хэдэн сvлжээндээ санхvvжилт хийхээ зогсоосон ба удалгvй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн vйл ажиллагааан дээр оршин тогтнох болжээ.

Интернэт асар өндөр хурдтайгаар хөгжин хvрээгээ тэлж байсан бөгөөд энэ талаар нэлээд нарийвчилсан мэдээлэлийг та бvхэн дараах хаягаар орж олж авч болох юм:
http://www.zakon.org/robert/internet/timeline/

Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм.


Илгээх | 99 хүн уншсан | Бичсэн: erdnee_blog

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Жюль Верн

 Жюль Габриэл Верн (фр. Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 -...

Интернэтийн Тvvх

Хvрэлбаатар Хундага Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэт...

Интернэт гэж юу вэ?

Хvрэлбаатар Хундага Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт б...

ЭССЭ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ?

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгий...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 27595 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax